Нээлттэй ажлын байр

Алтайн Хүдэр ХХК-ийн нийгмийн халамж

Алтайн Хүдэр ХХК ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах халамжуудыг санал болгодог.

  • Жил бүр уурхайн нийт ажилтнуудыг компанийн зардлаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг.
  • 6 сар тасралтгүй ажилласан ажилтнуудыг банктай байгуулсан гэрээний дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр банкны зээлд хамруулдаг.
  • Ажилтны хүсэлтээр ажилласан хугацааны цалингийн урьдчилгаа олгодог.
  • Ажилтнуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр гэнэтийн ослын даатгалд хамруулдаг.
  • Ажлын амжилт гаргасан ажилтнуудыг Монголын үзэсгэлэнт газар болох Хөвсгөл далайн эрэг дээрх амралтын газар болон гадаад улсад аялаж амрах эрхээр шагнадаг.
  • Амаржсан ажилтанд мөнгөн тэтгэмж олгодог.
  • 6 сараас дээш сартай жирэмсэн ажилтанд өдөрт 1 цагийн цалинтай чөлөө олгодог.
  • Компанийн болон төр засгийн шагналд дагалдах мөнгөн шагнал олгодог.
  • Эхнэр нь амаржсан ажилтанд 5 хоногийн цалинтай чөлөө олгодог.
  • Ажилтны эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд нас барсан тохиолдолд ажилтанд 5 хоногийн цалинтай чөлөө, мөнгөн тэтгэмж олгодог.