Таян нуурын төсөл

Slide1 Таяннуурын уурхай Slide2 Slide2 Slide2

ТАЯННУУР УУРХАЙ

Таяннуурын ордын нөөцийг бүрэн ашиглах, байгаль орчинд хор нөлөө багатай, ашиглалтын зардал хамгийн бага, уулын ажлыг хамгийн оновчтой төлөвлөх зорилгоор уул уурхайн программ хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлж уулын ажлыг төлөвлөн ажиллаж байна. Таяннуурын ил уурхай нь 2010 онд Caterpillar, Liebherr, Atlas Copco, Hyundai фермийн 50 гаруй орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр 400 мянган тонн 61 хувиас дээш агуулгатай сайн чанарын баяжмал үйлдвэрлэн экспортолсон. Тэсэлгээний ажилд сүүлийн үеийн өндөр бүтээмж, тэсрэлтийн хүч, аюулгүй найдвартай ажиллагаа өндөртэй тэсрэх бодис, нонель системийн хоршлыг ашиглаж байна. Тэсэлгээний ажлыг хамгийн бага зардлаар өндөр үр ашигтай байлгах зорилгоор тэсрэх бодисыг цооногт нь цэнэглэгч машиныг үйлдвэрлэлд нэвтрүүллээ.

Баяжуулах үйлдвэр

“Алтайн Хүдэр” ХХК нь уул уурхайн том оврын өндөр бүтээмжтэй, найдвартай ажиллагаатай техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж үйлдвэрийн өргөтгөл, парк шинэчлэлтийг шат дараалан хийснээр 2011 онд 2 сая тонн, 2012 онд 5 сая тонн, 2013 онд 7 сая тонн, 2014 онд 9 сая тонн, 2015онд 11 сая тонн баяжмал үйлдвэрлэн,экспортлохоор төлөвлөн ажиллаж байгаа юм.

“Алтайн Хүдэр” ХХК “Таяннуур” төслийн хүрээнд жилдээ 3,0 сая тонн төмрийн баяжмалыг хуурай соронзон сеператорын аргаар баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн үйл ажиллагаа нь 2009 оны эхээр Англи улсын Терекс Пегсон компанийн хөдөлгөөнт бутлалтын шугамыг ашиглалтанд оруулсанаар эхэлсэн юм.
Үйлдвэрийн баяжуулах шугам нь АНУ-ын Эриез компанийн соронзон сеператорыг хэрэглэж байна. Мөн үйлдвэрлэлийн хүчин чадал бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ -ын цагт тус бүр нь 300 тонн хүдэр бутлах бутлалтын 2 үйлдвэр, цагт 600 тонн хүдэр буталж баяжуулах 4-р үйлдвэрийг ашиглалтанд орууллаа.

Мөн ийм хүчин чадалтай 5, 6 дахь үйлдвэрүүдийг энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Эдгээр үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажилласнаар 500 орчим хүнийг ажлын байраар хангана.
Энэхүү үйлдвэрүүд нь төмрийн хүдрийг буталж, хуурай соронзон сеператорын аргаар баяжуулан, хамгийн бага ширхэглэлтэй, өндөр агуулга бүхий баяжмал гаргаж байгаагаараа бусад үйлдвэрүүдээс онцлогтой. Үйлдвэрийн хаягдлыг эргээд нойтон аргаар баяжуулан жилд 2,0 сая тонн төмрийн баяжмал үйлдвэрлэх боломж байгаа нь хаягдалгүй технологийг бодит амьдралд хэрэгжүүлэх нэгэн гол шалгуур болно.
Уг үйлдвэрүүдийг үндэсний их, дээд сургуулийг уул уурхайн баяжуулалт, металлургийн чиглэлээр төгссөн инженер техникийн ажилтнууд удирдан ажиллуулж байна.

Лаборатори

Зах зээлд өрсөлдөх чадвартай сайн чанарын баяжмал үйлдвэрлэн, экспортлохпроцессыг хянах зорилгоор өрөмдлөг, тэсэлгээ, баяжуулалт, тээвэрлэлт, хил гааль зэрэг бүх шат дамжлагаас дээж авч шинжлэх орчин үеийн техник, технологи бүхийлабораторийг ашиглалтанд оруулан ажиллуулж байна. Мөн уулын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, техник ашиглалтыг дээшлүүлэх, оновчтой зохион байгуулах зорилгоор түүний гүйцэтгэлийг хянах, дүн шинжилгээ хийх pit-ram, pit dome программуудыг нэвтрүүлэхээр Макромайн компанитай хамтран ажиллаж байна.

Даатгал болон урамшуулал

Хөнгөлөлттэй нөхцөлөөр банкны зээлд хамруулах, цалингийн урьдчилгаа олгох,гэнэтийн ослын даатгалд хамруулах, ажлын амжилт гаргасан ажилтнуудыг Монголын үзэсгэлэнт газар болох Хөвсгөл далайн эрэг дээрх амралтын газар болон гадаад улсад аялуулж амраах, компанийн болон төр засгийн шагналд дагалдах мөнгөн шагнал олгодог.

Авто засвар

Уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, техник ашиглалтыг сайжруулах, засварын ажлын чанарыг дээшлүүлэх зорилгоор 250 тн -ын экскаватор, 140 тн -ын даацтай уулын хүнд даацын автосамосвалыг хүлээж авах засварын төвийг 2011 оны 01 дүгээр сард ашиглалтанд оруулсан юм.

Таяннуур уурхайн хотхон

“Таяннуур” уурхайн хотхон нь ажилчдынхаа эрүүл, тав тухтай, аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөлийг хангасан, 2100 метр квадрат 110 өрөө бүхий 500 гаруй хүн амьдрах сууц, оффисийн зориулалттай 1500 метр квадрат 2 давхар барилга, 300 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай зоогийн газартай. Мөн тогтмол халуун ус, үсчин, дулаанаар хангах уурын зуух, байнгын ажиллагаатай угаалга, хими цэвэрлэгээ, ажиллагсдын амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан сагсан бөмбөгийн талбай зэргийг цогцоор нь шийдсэн.
Уурхайн хотхон нь үүрэн холбооны сүлжээ, кабелын телевиз, өндөр хурдны интернет зэрэг хүний хэрэгцээнд шаардлагатай бүхий л зүйлээр бүрэн тоноглогдсон.
“Таяннуур” кэмп нь инженерийн орчин үеийн шийдэлтэй Монгол Улсын стандартыг хангасан хотхон юм.

Улмаар бид 7650 метр квадрат талбайтай, доороо зоорийн давхартай 800 ажиллагсдын тав тухтай сууц, 1090 метр квадрат бүхий 600 хүний багтаамжтай зоогийн газар, нийтийн халуун усны газар, авто гараж, барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
“Алтайн Хүдэр” ХХК -ийн бүтээн байгуулалт нь дэд бүтцийг цогцоор нь шийдсэн, уурхай дагасан жишиг цогцолбор хот байгуулах эхлэл суурь нь болж байна.

Уурхайн хэлтэс

Манай уурхай 2012 оны 2-р улирлаас дэлхийн уул уурхайн сүүлийн үеийн техник технологиор бүтээгдсэн HITACHI EX-2500 маркийн экскаватор болон CAT-777D маркийн автосамосвалуудыг уурхайн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн бөгөөд HITACHI EX-2500 маркийн экскаваторыг манай Таян Нуурын уурхай Монголд анх удаа амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь өндөр хүчин чадалтай, шатахуун бага зарцуулдаг, засвар үйлчилгээний зардал бага зэрэг давуу талтай бөгөөд эдгээр техникийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн явдал нь манай уурхай дэлхийн уул уурхайн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгааг илтгэн харуулж байна.

Мэдээлэл Технологи

Бид 2012 оны 9-р сард GSM утасны сүлжээний өргөтгөлийн ажлыг үүрэн холбооны тэргүүлэх оператор Мобиком компанитай хамтран амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд сүлжээний өргөтгөлийг хийснээр Авдрантын овооноос 80км радиуст гар утасны сүлжээ барих боломжтой болж, Цээл сумын багууд болон малчин айлууд ч мөн Мобикомын сүлжээнд бүрэн холбогдоод байна.

Энэ өргөтгөлийн ажлууд нь Таян нуурын уурхай дээрх холбоо харилцааг цогцоор нь шийдсэн мэдээлэл технологийн томоохон ажил болсон бөгөөд GSM утасны сүлжээ, өндөр хурдын /8 мегаватт/ интернэтийн холболт, оффис болон кемпийн байранд 24 цагийн интернэт, утасгүй интернэт, кабелийн сүлжээнд бүрэн холбогдлоо.

Тээврийн хэлтэс

Тээврийн хэлтэс нь 2012 оны 4-р улиралд тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах зорилгоор “Тээврийн аян”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ аяны хүрээнд тээврийн машины парк шинэчлэлтийг хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор HOWO маркийн өөрөө буулгагч тээврийн машиныг үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.

Sinotruk загварын HOWO маркийн тээврийн машин нь шатахуун бага зарцуулдаг, өндөр хүчин чадалтай, ашиглалтын явцад эвдрэл гэмтэл бага гардаг байна. Эдгээр машиныг тээвэрлэлтэд ашиглах болсноор ажлын байрыг нэмэгдүүлж, тээвэрлэлтийн зардлыг бууруулж, улмаар тээвэрлэлтийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж байгаа томоохон үйл явдал боллоо.

Барилгын хэлтэс

Таян нуурын уурхайн кемпийн дэд бүтцийн өргөтгөлийн ажлууд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд энэ оны 1-р улирлын байдлаар 11.4 MW эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай цахилгаан станцын барилгын ажлыг гэрээт байгууллагуудтай хамтран гүйцэтгэлээ. Цахилгаан станц, дахин дамжуулах станцууд ашиглалтанд орсноор кемп, баяжуулах үйлдвэрүүд, хүнд машин механизмын засварын цех зэрэг уурхайн бүх нэгжүүдийг эрчим хүчээр бүрэн хангаж байна. Бид цаашид цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд ингэснээр уурхайн бусад төслүүд төдийгүй ойролцоох орон нутгийн иргэдийг цахилгаанаар хангаж, уурхай дагасан туслах аж ахуйг хөгжүүлэх боломж бололцоо нээгдэх юм.

Таян Нуурын уурхайн кемпийн барилга байгууламжийн өргөтгөлийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэн энэ оны 3-р улиралд багтаан 600 ажилтны кемпийн барилгыг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Энэхүү барилга нь сүүлийн үеийн барилгын техник технологийн шийдлийг тусгасан 3 давхар, А, Б, В блокоос бүрдэх бөгөөд кемпийн ажилчдын оршин суух бүхий л бололцоог хангасан, төвлөрсөн дулаан хангамж, халуун хүйтэн ус, цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдсан нь ажилчдын тав тухтай амьдрах боломжийг цогцоор нь шийдэж өгсөн юм.

Мөн уурхайн айлчлал хийж буй зочид, албан томилолтод зориулсан бүрэн тохижуулсан зочид буудлын зориулалттай өрөөнүүдийг ч мөн ашиглалтанд оруулсан бөгөөд , ажилчдад зориулсан бүрэн тохижуулсан үзлэг эмчилгээний өрөө, тэдний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан фитнесс, чийрэгжүүлэлтийн өрөө, кино үзвэр, сургалт семинарын зориулалттай өрөөнүүдийг зориулалтын дагуу шийдэж өгсөн.

Энэхүү барилгын ажил нь орон нутагт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажил болсон бөгөөд цаашид өөрсдийн чадварлаг мэргэжилтэй боловсон хүчин, техник, технологи, тоног төхөөрөмждөө тулгуурлан орон нутагт үлдэцтэй, томоохон бүтээн байгуулалтын ажлууд болон сум орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх ажилд гар бие оролцон цаашид хамтран ажиллахдаа таатай байна.