Төслийн түүх

ТӨСЛИЙН ТҮҮХ

Таяннуур орд нь Улаанбаатар хотоос баруун-баруун өмнө зүгт 1300 км-т, Говь-Алтай аймгийн төвөөс 162 км мөн Цээл сумаас баруун зүгт 18 км-т байрладаг.

Улаанбаатар хотоос Өвөрхангай, Өвөрхангайгаас Баянхонгор аймаг хүртэл засмал замтай ба цаашаа “Таяннуур” төсөл хүртэл хатуу шороон замтай. Тус төсөл Говь-Алтай аймгийн Алтай хот болон Цээл сумын төв хүртэлх хатуу хучилттай шороон замтай холбогдсон.

Регионал геологи: Таяннуурын бүс болон түүний эргэн тойрон бүсүүд нь цөл хээрийн болон хагас цөлийн бүсэд Сухайтын хөндий болон Монгол Алтайн салбар уулс болох Их Таянын, Бага Таянын уулсын хооронд далайн түвшинээс 1,788-2,258 м-ийн өндөрт оршиж байгаа юм.

2008 оны VIII сард манай компани Хятадын Baosteel-н охин компани болох Bayi Steel – тэй анхны урт хугацааны гэрээг амжилттай байгуулж, төмрийн хүдрийн ламп туршилтын журмаар нийлүүлж, 2009 оны IV сард төмрийн хүдрийн баяжмал – бүтээгдэхүүн экспортоор тус тус нийлүүлсэн. “Алтайн Хүдэр” ХХК-ийн албан ёсны экспортын үйл ажиллагаа 2009 оны Х сард эхэлсэн.