Компанийн Зорилго, Зорилт

    “Алтайн Хүдэр” ХХК-Ийн Эрхэм Зорилго:


Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх, уул уурхайн боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, улмаар хүнд металлургийн цогцолбор байгуулах юм.

“Алтайн Хүдэр” ХХК-Ийн Үнэт Зүйлс:

Ажилчид

Бид нийт ажиллагсдынхаа аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, хувь хүний өсөж хөгжих боломжид онцгой анхаарна.

Байгаль Орчин:

Бид үйл ажиллагааныхаа бүхий л үе шатанд хүн, байгаль орчин, орон нутагт сөрөг нөлөөгүй ажиллах, байгалийн баялгийг зохистой ашиглах, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй, байгалийн унаган төрхийг хадгалах, нөхөн сэргээх, нутгийн ард иргэдийн уламжлалт соёл, өвөрмөц зан заншлыг хүндэтгэн, хамгаалж ажиллаж байна.

Нийгмийн Хариуцлага:

Бид орон нутагт чиглэсэн боловсролыг дэмжих, эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн зэрэг үндсэн чиглэлд бодитой дэмжлэг үзүүлэх үүднээс тодорхой үе шатуудтайгаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.