ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Манай компаний цахим хуудсанд зочилж буй эрхэм таньд баярлалаа!

      “Алтайн хүдэр” ХХК нь 20 гаруй жилийн түүхтэй, Монгол улсын баруун бүсийн уул уурхай, ашигт малтмалын салбарын анхдагчдын нэг бөгөөд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улс орны хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж байгаадаа бид баяртай байдаг. Манай компани нь Монгол улс төдийгүй БНХАУ-ын баруун бүс нутгийн хүнд үйлдвэрлэлийн салбарт сайтар танигдсан компани юм.

Бидний амжилтын үндэс нь сахилга бат, чанартай гүйцэтгэл, мэргэжлийн мэдлэг, ёс зүй болон түншүүдтэйгээ, түүний дотор орон нутгийн иргэд, бизнесийн хамтрагч, ханган нийлүүлэгч, худалдан авагч, хөрөнгө оруулагчидтай тогтоосон харилцан итгэлцэл дээр тулгуурладаг.

Алтайн хүдэрчүүд бид өдөр тутам баримталж ажилладаг арга барилаараа, мэргэжлийн үйл ажиллагаагаараа түншүүдийн итгэлцлийг бэхжүүлж, уул уурхайн салбарын тэргүүлэгч байхыг зорин ажиллаж байна.

Манай цахим хуудсанд зочилж буй таньд хамт олныхоо нэрийн өмнөөс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

БИДНИЙ ТУХАЙ

      “Алтайн Хүдэр” ХХК нь 2006 онд 100%-ийн дотоодын хөрөнгө оруулалтайгаар үүсгэн байгууллагдсан үндсэний компани бөгөөд Монгол улсын уул уурхай, ашигт малтмалын салбарын анхдагчдын нэг юм.

      Манай компаний хувьд бүс нутгийн хөгжилд доривтой хувь нэмэр оруулж, улс орны экспортын салбарын хөгжилийг хурдасгах зорилгыг тээн Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт байрлах Таяннуурын төмрийн хүдрийн ордыг түшиглэн хүдэр олборлож, баяжуулан экспортлох үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна.

Бидний тухай товчхон:

  • Нийт ажиллагсадын тоо: 1000+
    • Орон нутгийн иргэд 30-35 хувийг бүрдүүлдэг.
  • Уурхайн бүс дэх бүтээн байгуулалт:
    • Нэг ээлжиндээ 800 хүн хүлээн авах хүчин чадалтай 270 өрөө бүхий орон сууц.
    • Эмнэлэг, ахуйн үйлчилгээ, бялдаржуулах төв, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, 600 хүний багтаамжтай зоогийн газар, халуун хүйтэн ус, бохирын инженерийн шугам сүлжээтэй уурийн зуух бүхий хотхон.
    • Үйлдвэрлэлийн 5 шугам бүхий жилдээ 3 сая тонн төмрийн хүдрийг баяжуулах баяжмалын үйлдвэр.
    • Уурхайгаас бургастайн боомт хүртэл 80 км хүнд даацын асфальтан зам, 81,2 км сайжруулсан шороон зам.

 

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

       Уул уурхайн салбарын боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, бүс нутагт хүнд металлургийн цогцолборыг байгуулах эрхэм зорилготой.

 

http://www.altainkhuder.mn