Байгаль хамгааллыг дэмжих хөтөлбөр

Байгаль хамгааллыг дэмжих хөтөлбөр

Уул уурхайн ашиглалт, олборлолттой холбогдох хууль, журмыг үйл ажиллагааныхаа үйл явц бүрт дагаж мөрдөхийг чармайн ажилладаг манай “Алтайн Хүдэр” компани байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх зорилгыг өмнөө тавьж, байгалийн экосистемийн тэнцвэртэй байдал, нөхөн сэргээлтэд онцгой анхаарал хандуулж шат дараатай дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэсээр ирлээ. Өнгөрөгч жилүүдэд бид энэ хөтөлбөрийнхөө хүрээнд нийт 300 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалтаар дараахи ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм. Үүнээс товч дурьдвал:

  • 2011 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны байцаагчийн хүсэлтээр мод тарих аянд нэгдэж, Төгрөг сумын төвд өөрсдийн хөрөнгөөр 300 мод тарилаа.
    Мөн нутгийн ард иргэдийн хүсэлтээр Бүрэн хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолыг 3 сая төгрөгөөр ивээн тэтгэв.
    Говь-Алтай аймгийн Бугат сумын “Аргал” төсөлд 900,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
    Говь-Алтай аймгийн Төгрөг сумын “Хүрэн гол” багийн Байгаль хамгаалах санд 2.4 сая төгрөгийн хандив өргөв.
  • 2012 онд Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багт Мазаалайн тэжээл хүргэх ажилд 3.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
    Уулын Баяжуулах Таяннуур Үйлдвэрийн ажилчдын хотхонд мод тарих аян өрнүүлж манай ажилсаг “Алтайн Хүдэр”-чүүд 4500 ширхэг мод тарив.
  • 2013 онд “Заг”-аа хайрлан хамгаалцгаая уриан дор “Нүүрс” дэд хөтөлбөрийг Говь-Алтай аймгийн Цээл суманд хэрэгжүүлж, үүнд 13.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
  • 2014 онд Уулын Баяжуулах Таяннуур Үйлдвэрийн ажилчид хотхондоо 581 мод тарилаа.
    Говь-Алтай аймгийн Цээл сумын 90 жилийн ойн хүрээнд Баянгол, Дэрстэй, Бүрэнжаргалан, Жаргалт багийн нийт нутаг дэвсгэрт бэлчээрийн даацыг хамгаалах чиглэлээр “Үлийн цагаан оготно устгах” аяныг зохион байгуулахад 10 сая төгрөгийн хандив өглөө.