2018-2019 ОНЫ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ ДҮГНЭХ ХУРАЛ


“Алтайн хүдэр” ХХК нь нийгмийн хариуцлагаа үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор 2018 онд Цээл сумын ЗДТГ-тай “Нийгмийн хариуцлагын гэрээ” байгуулан гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж байна.

Уг гэрээний хэрэгжилтийг дүгнэх хурлыг 2019 оны 12-р сарын 06-ны өдөр зохион байгуулж, Цээл сумын иргэдэд нээлттэйгээр ажлаа тайлагнасан. Тус хуралд Цээл сумын Засаг дарга болон “Алтайн хүдэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон сумын иргэд, малчид, багын дарга нар нийт 180 иргэн оролцсон.