Дэд бүтцийг хөгжүүлэх , хүмүүнлэгийн үйлсийн “Халуун Сэтгэл” хөтөлбөр
Алтай нутгийн иргэд, малчин түмнээ байгалийн болон гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол амсаж болзошгүй үед, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, нэгэнт тохиолдсон хохирлыг даван туулахад нь халуун сэтгэлийн тусламж дэмжлэгийг хүргэх, орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд компаний зүгээс өөрсдийн хувь нэмэрээ оруулах, бүтээн байгуулах, дэмжих зорилго бүхий энэ хөтөлбөр нь манай компаний Нийгмийн хариуцлагын чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн хамгийн том, хамгийн хүртээмжтэй хөтөлбөрийнх нь нэг юм. Үүнтэй холбоотой нэг томоохон жишээг дурьдвал 2010 оны 11-р сараас эхлэн 2014 оны 3 сар хүртэлхи 29 сарын хугацаанд Говь-Алтай аймгийн Цээл сумын ард иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулж, үүнд сар бүр 2.1 тонн буюу нийтдээ 60.9 тонн дизель түлшийг үнэ төлбөргүй хандивласан нь сумын нэг өдөрт цахилгаан эрчим хүчээр хангагдах хугацааг 4 цагаар нэмэгдүүлдэг байв. Бид өнгөрсөн жилүүдэд дээрхи хөтөлбөрийн хүрээнд 700 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эдгээрээсээ товч дурьдвал:
- 2008 онд Говь-Алтай аймгийн Цээл сумын “Данаадаржаалин” хийдийг сэргээн засварлахад 2.5 сая төгрөгийн хандив өргөв.
- 2009 онд Говь-Алтай аймгийн Цээл сумын малчдад 2 сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэв.
- 2010 онд Говь-Алтай аймгийн Цээл сумын малчдыг өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлж өвс тэжээл татахад нь тээвэрлэлтийн дэмжлэг үзүүлэв.
Говь-Алтай аймгийн Цээл, Төгрөг, Бугат, Алтай сумдын малчидад өвөлжилтийн хүндрэлийг давахад зориулж гурил, будаа болон өргөн хэрэглээний бараа, өвс тэжээлийг Улаанбаатар хотоос үйлдвэрийн үнээр нь хүргэж дэмжлэг үзүүлэв.
Говь-Алтай аймгийн Цээл сумын Тахийн талын ногоочдын бүлэгт 1.8 сая төгрөгийн өртөг бүхий хүнсний ногооны үрийн дэмжлэг үзүүлэв. - 2011 онд Говь-Алтай аймгийн Цээл сумын малчдад 6 сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэв.
Говь-Алтай аймгийн Цээл сумын “Данаадаржаалин” хийдийг сэргээн засварлахад 3 сая төгрөгийн хандив өргөв.
Ахмадын “Хүндэтгэлийн өдөрлөг”-ийг зохион байгуулж, 12.7 сая төгрөгөөр Говь-Алтай аймгийн Цээл сумын 142 ахмад настанд сар шинийн гарын идээ бэлэглэв. - 2012 онд Говь-Алтай аймгийн Цээл, Бугат сумын малчдад нийт 15.2 сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэв.
- 2014 онд Говь-Алтай аймгийн Алтай сумын 90 жилийн ойн хүрээнд “Их гол” амралт сувилалын газрыг тохижуулах, “Тохилог гудамж” төслийг хэрэгжүүлэхэд нийт 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 90 жилийн ойн хүрээнд бялдаржуулах төв, сумын төвийн хүндэтгэл, амралтын төвийг 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн шинэчлэн тохижуулав.