Монголын үндэсний хөрөнгө оруулалттай компани.
Алтайн Хүдэр ХХК
“Алтайн Хүдэр” ХХКомпани нь Монголын үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани юм.
Бид Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Таяннуурын ордод геологийн эрэл, үнэлгээ, нарийвчилсан болон ашиглалтын хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, ордын нөөцийг олон улсын стандартын дагуу баталгаажуулж, Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгүүлсэн.
“Таяннуур”-ын төмрийн хүдрийн орд болох 169 га талбай бүхий 13527А, 15377А ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлж дэлхийн шилдэг техник, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, уулын баяжуулах үйлдвэрийг байгуулж, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг цогцлоон бүтээж байна.
Таяннуурын төмрийн хүдрийн ордын байршил:
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт оршдог
Улаанбаатар хотоос 1300 километр Говь-Алтай
аймгийн Алтай хотоос 300 километр
Монгол Улс-БНХАУ-ын хилийн гарцаас 168.34 километр