МАНАЙ ХАРИЛЦАГЧИД, БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭГЧИД
Алтайн Хүдэр ХХК нь дотоод гадаадын нэр хүндтэй байгууллагуудтай бизнесийн түншүүд бөгөөд урт хугацааны найдвартай хамтын ажиллагааг харилцагч байгууллагуудтайгаа тогтоон ажиллахыг чухалчлан үздэг.
Бид Хятадын төмрийн хүдрийн зах зээлд эзлэх байр сууриа өргөжүүлж, төмрийн хүдрийн бүтээгдэхүүнд шударга, өрсөлдөөнт үнийн системийг бий болгох арга замыг эрэлхийлж байна. Манай компани одоогийн харилцагчидтайгаа бат бөх тогтвортой харилцааг хадгалан, шинэ харилцагчид, ялангуяа хөрш мужууд болох Өвөр Монгол, Гансу, Хятадын Шинжань зэрэг мужуудын ган төмрийн үйлдвэрүүдтэй холбоо тогтооход анхаарлаа хандуулж байна.
2008 оны 8 сард Алтайн Хүдэр ХХК нь ган төмөр хайлуулах боловсруулах мөн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг Хятадын Baosteel группын харъяа компани болох Xinjiang Ba Yi Iron and Steel Co., Ltd (“Ба И”) үйлдвэртэй 15 жилийн худалдааны гэрээг байгуулсан бөгөөд 2009 оны 10 сараас
“Ба И”-д төмрийн баяжмал амжилттай нийлүүлсээр ирсэн. Baosteel групп нь дэлхийд хоёрдугаар жагсдаг том ган үйлдвэрлэгч бөгөөд үүний салбар “Ба И” нь мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гангийн үйлдвэрүүдийн нэг юм. “Ба И”-тай амжилттай үргэлжилж буй худалдаа болон өсөн нэмэгдэж буй экспортод тулгуурлан бид хоёр дахь худалдааны гэрээг Хятадын мөн томоохон ган үйлдвэрлэгчдийн нэг болох Jiquan Iron and Steel Co. (JISCO)-той 2010 онд хийсэн.