Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр
Манай “Алтайн Хүдэр” компаний Нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлждэг бас нэгэн томоохон хөтөлбөр нь энэхүү “Эрүүл хүн-Их амжилт” хөтөлбөр юм. Бид Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг зайлшгүй шаардлагатай болон шинэ дэвшилтэт техник, технологиор хангахад дэмжлэг үзүүлэх, өндөр мэдлэг чадвар бүхий тэргүүлэх зэрэглэлийн эмч ажилтан, нарийн мэргэшлийн мэргэжилтнүүдийг зохион байгуулалттайгаар авчран явуулын үзлэг, оношлогоонд хамруулах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий энэ хөтөлбөр нь “Эрүүл биед саруул ухаан оршдог” хэмээх үгийг гол уриагаа болгодог. Бид өнгөрсөн жилүүдэд уг хөтөлбөрийн хүрээнд нийт 71.5 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг хийлээ. Үүнээс товч дурьдвал:
- 2008 онд Говь-Алтай аймгийн Цээл сумын эхчүүдийн амрах байрыг 3.6 сая төгрөгөөр тохижуулан, Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, Гуулин тосгоны эмнэлэгт “Алтан Дэглий” ТББ-аар дамжуулан 10 сая төгрөгийн үнэ бүхий дэмжлэг үзүүлэв.
- 2011 онд Говь-Алтай аймгийн Цээл сумын эмнэлэгт 6.5 сая төгрөгийн үнэ бүхий үзлэг оношилгооны өрөөг тохижуулж, эхо оношилгооны аппарат хандивлав.
- 2012 онд Говь-Алтай аймгийн төв Алтай хотын нэгдсэн эмнэлэгт 47.9 төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч хандивлав. Мөн Цээл сумын малчдыг өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малын тэжээл, өвс худалдаж авахад болон тус сумын бага насны 200 хүүхдийг халдварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах санаачлагыг компаний зүгээс гарган, үүнд 11.6 сая төгрөг хандивлав.