Хүний нөөц
Алтайн Хүдэр ХХК-ийн нийгмийн халамж
Алтайн Хүдэр ХХК ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах халамжуудыг санал болгодог.
- Жил бүр уурхайн нийт ажилтнуудыг компанийн зардлаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг.
- 6 сар тасралтгүй ажилласан ажилтнуудыг банктай байгуулсан гэрээний дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр банкны зээлд хамруулдаг.
- Ажилтны хүсэлтээр ажилласан хугацааны цалингийн урьдчилгаа олгодог.
- Ажилтнуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр гэнэтийн ослын даатгалд хамруулдаг.
- Ажлын амжилт гаргасан ажилтнуудыг Монголын үзэсгэлэнт газар болох Хөвсгөл далайн эрэг дээрх амралтын газар болон гадаад улсад аялаж амрах эрхээр шагнадаг.
- Амаржсан ажилтанд мөнгөн тэтгэмж олгодог.
- 6 сараас дээш сартай жирэмсэн ажилтанд өдөрт 1 цагийн цалинтай чөлөө олгодог.
- Компанийн болон төр засгийн шагналд дагалдах мөнгөн шагнал олгодог.
- Эхнэр нь амаржсан ажилтанд 5 хоногийн цалинтай чөлөө олгодог.
- Ажилтны эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд нас барсан тохиолдолд ажилтанд 5 хоногийн цалинтай чөлөө, мөнгөн тэтгэмж олгодог.