Хүний нөөц
Сонгон шалгаруулалтын үе шат
АЖИЛД ОРОХ ХҮСЭЛТ ГАРГАХ
Та www.altainkhuder.mn холбоосоор онлайн анкет, компанийн байранд ирж цаасан анкет бөглөж, эсвэл hr@altainkhuder.mn и-мэйл хаягаар урьдчилан бэлдсэн анкетаа илгээн бидэнд ажилд орох хүсэлтээ өгнө.
АНХАН ШАТНЫ ЯРИЛЦЛАГА ХИЙХ
Ажлын байранд тавигдах шаардлагын дагуу анкетын шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг ярилцлагад урина. Энэхүү ярилцлага нь ажил горилогчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, ажил горилогчид тухайн ажлын байрны талаарх мэдээлэл өгөх зорилготой.
УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ
Мэргэшлийн болон техник ур чадварын шалгалт авна.
ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГА ХИЙХ
Энэхүү ярилцага нь ажил горилогчийн туршлага, ур чадвар, сонирхол тухайн ажлын байранд тохирох эсэхийг судлах, ажил горилогчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилготой.
ХӨНДЛӨНГИЙН ТОДОРХОЙЛОЛТ АВАХ
Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийн туршлага, ур чадвар, хандлагын талаарх хөндлөнгийн тодорхойлолтыг ажил горилогчийн зөвшөөрлөөр холбогдох этгээдээс авна.
АЖИЛД АВАХ
Сонгон шалгаруулалтад амжилттай оролцож сонгогдсон ажил горилогчид ажлын санал хүргүүлнэ.