Үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани болох “Алтайн Хүдэр” ХХК нь Монгол Улсын 2020 оны “ТОП 100” аж ахуй нэгжээр шалгарлаа. Тус шалгаруулалтын энэ жилийн онцлог нь Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар гэсэн 7 байгууллага хамтран нэгдсэн ажлын […]
Техникийн парк шинэчлэлт хийн хүчин чадлаа нэмэгдүүлэв
“Алтайн Хүдэр” ХХК нь ашиглагдаж буй техникийн парк шинэчлэл, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг бөгөөд 2014 онд дээр өгүүлсэн Нойтон соронзон аргаар баяжуулах үйлдвэрээс гадна өөрөө буулгагч Caterpillar 777 Dump, дугуйт бульдозер Caterpillar 854.
Орон нутгийн ажилчдын тоо өслөө
“Алтайн Хүдэр” ХХК-ний нийт ажилтнуудын тоо 2014 онд өмнөх оноос 7,5 хувиар өсөж 1754 ажилтантай болсноос орон нутгийн ажилтнуудын тоо 507 хүрээд байна. Орон нутгийн ажилтнуудын 32 нь удирдах албан тушаалд, 123 нь дунд шатны удирдах албан тушаалд ажиллаж байна. Мөн бид 2014 онд 52 ажлын байрыг шинээр бий болгов.