Нээлттэй ажлын байр

Манай хамт олонд орсоноор

Манай компани өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх, үлгэр жишээ үзүүлэн манлайлах, үр дүнтэйгээр харилцаж, хамтран ажиллах, ухаалгаар эрсдэлийг тооцоолж асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн өндөр төвшний үр дүн гаргах ажилтнуудыг бүх талаар дэмжих хүний нөөцийн бодлого хэрэгжүүлдэг бөгөөд Танд манай компанийн ажилтан болсноор дараах боломжууд нээгдэнэ.

  • Ажлын үр дүнгээ шударга бодитойгоор үнэлүүлж, өрсөлдөхүйц цалин урамшуулал авах;
  • Үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид мэргэжлээрээ ажиллаж, өсөж дэвших;
  • Эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой тав тухтай, таатай орчинд ажиллах;
  • Ажилдаа мэргэших, өсөж хөгжихөд шаардлагатай сургалтуудад системтэйгээр хамрагдах;
  • Хамт олонтойгоо спорт, урлаг соёлын арга хэмжээнүүдэд оролцож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх;

Эрүүл мэндийн үзлэг

Манай компани ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг

Цалинтай чөлөө болон амралт

6 сараас дээш сартай жирэмсэн ажилтны ажлын цагийг богиносгох, амаржсан ажилтанд мөнгөн тэтгэмж олгох, эхнэр нь амаржсан ажилтанд 5 хоногийн цалинтай чөлөө олгох, ажилтны эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд нас барсан үед ажилтанд 5 хоногийн цалинтай чөлөө, мөнгөн тэтгэмж олгох зэргээр ажилтнууддаа чиглэсэн олон арга хэмжээ, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.

Даатгал болон урамшуулал

Хөнгөлөлттэй нөхцөлөөр банкны зээлд хамруулах, цалингийн урьдчилгаа олгох,гэнэтийн ослын даатгалд хамруулах, ажлын амжилт гаргасан ажилтнуудыг Монголын үзэсгэлэнт газар болох Хөвсгөл далайн эрэг дээрх амралтын газар болон гадаад улсад аялуулж амраах, компанийн болон төр засгийн шагналд дагалдах мөнгөн шагнал олгодог.

Нээлттэй ажлын байр