8 сар 02 2021 0Comment

“Алтайн Хүдэр” компани Монгол Улсын “ТОП 100” аж ахуй нэгжээс тавин дөрөвт эрэмбэлэгдлээ

Үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани болох “Алтайн Хүдэр” ХХК нь Монгол Улсын 2020 оны “ТОП 100” аж ахуй нэгжээр шалгарлаа.

Тус шалгаруулалтын энэ жилийн онцлог нь Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар гэсэн 7 байгууллага хамтран нэгдсэн ажлын хэсэг байгуулж, Монгол улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 95 мянга гаруй аж ахуй нэгжүүдээс 2020 онд хийсэн хөрөнгө оруулалт, улсад төлсөн татвар, үйл ажиллагааны хүрээ, шинээр бий болгосон ажлын байр болон ажлын байраа хадгалж үлдэхэд гаргасан хүчин чармайлт зэрэг олон хүчин зүйлийг нь харьцуулан дүгнэж шалгаруулжээ.

Ийнхүү манай “Алтайн Хүдэр” ХХК нь Монгол Улсын Эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэрээ бодитоор үнэлүүлэн хөдөлмөр бүтээлээрээ шалгарч, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа “ТОП-100” аж ахуй нэгжийн 54 дүгаар байранд эрэмбэлэгдэн Монгол Улсын Засгийн газраас Бизнесийн эрхэмсэг оршихуйн титэм шагнал, өргөмжлөлөө хүндэтгэлтэйгээр гардан авлаа. Энэхүү өндөр амжилтыг гаргахад идэвхи чармайлт гарган мөр зэрэгцэж хамтдаа хөдөлмөрлөсөн нийт ажилтан ажиллагсад та бүхэндээ гүн талархал илэрхийлье.