Автозамын төсөл


Бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад онцгой чухал үүрэг бүхий УБТНУ-аас улсын хилийн Бургастайн боомт хүртэлх 168.5 км автозамын сайжруулалт, шинэчлэлийн ажлыг 3 үе шаттайгаар хэрэгжүүлсэн байдаг. Үүнд:

I шат: 2009-2010 онд 168.5 км сайжруулсан шороон зам байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

II шат:  2011-2015 онд асфальтан хучилттай замын суурийн ажлыг эхлүүлэн УБТНУ-Бургастайн боомтын чиглэлд 51 км асфальтан хучилттай зам ашиглалтад оруулсан.

III шат: Цементэн сууриар бэхжүүлсэн сууринд хучилт хийх ажлыг 2017, 2018 онд  гүйцэтгэн 29 км асфальтан хучилттай замыг ашиглалтад оруулсан бөгөөд нийт хатуу хучилттай автозамын нийт урт 80 км болсон. 2020 онд 20 км асфальтан хучилттай замыг  ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн 2018 онд УБТНУ-аас 5 км зайд нисэх онгоцны хөөрөх, буух шороон зурвасыг ашиглалтад оруулан гэрээт компанийн онгоцыг хүлээн авч эхлээд байна.