“Таян нуураа цэцэрлэгжүүлье” аян


2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Бүх нийтээр мод тарих аян”-ыг дэмжин нийт ажилтануудыг хамруулан хавар, намрын мод тарих аяныг зохион байгуулж, нийт 1000 гаруй шар хуайс, хайлас, улиас зэрэг олон наст модлог ургамлыг уурхайн хотхонд тариалсан. 

 

Модны үрсэлгээг Говь-Алтай аймгийн Ойн ангийн мод үржүүлгийн газраас ажиллагсадын хандиваар худалдан авсан.

Мөн Цээл сумын сургуулийн хашаанд ногоон байгууламж байгуулахад туслан 50 ширхэг хайлас, улиасны суулгац тариалсан.