Уурхайн хотхон


“Таяннуур” уурхайн хотхон нь кабелийн телевиз, халуун ус, угаалга, үсчин, хими цэвэрлэгээ, гимнастик, бялдаржуулалтын танхим, теннис, кино үзвэрийн танхимтай 7650 м2 270 өрөө бүхий нэг ээлжиндээ 800 хүн байрлуулах орон сууц, 1500 м2 2 давхар оффисийн барилга, 1090 м2 бүхий 600 хүний багтаамжтай зоогийн газартай ажилчдынхаа эрүүл, тав тухтай, аюулгүй ажиллаж амьдрах нөхцлийг хангасан амьдрах орчинтой. Уурхайн хотхонд зочид буудал, автограж, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбайтай, 24 цагаар ус дулаанаар хангах уурын зуух ажиллаж, хоногт 300 м3 ахуйн бохир ус цэвэршүүлэх байгууламж, ногоон төгөлтэй.