Монгол | English | 繁體中文
1 2 3 4 5
“Алтайн Хүдэр” компани Монгол улсын “ТОП 100” аж ахуй нэгжээс гучин долоод эрэмбэлэгдлээ
  2015.04.22
Үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани болох “Алтайн Хүдэр” ХХК нь Монгол Улсын 2014 оны “ТОП 100” аж ахуй нэгжээр шалгарч, өргөмжлөлөө Монгол Улсын Ерөнхий сайдаас гардан авлаа. Энэхүү өргөмжлөл нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуй нэгжийг шалгаруулах үндсэн зорилготой  ...
Алтайн Хүдэр ХХК
“Алтайн Хүдэр” ХХКомпани нь Монголын үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани юм.
Бид Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Таяннуурын ордод геологийн эрэл, үнэлгээ, нарийвчилсан болон ашиглалтын хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, ордын нөөцийг олон улсын стандартын дагуу баталгаажуулж, Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгүүлсэн.

“Таяннуур”-ын төмрийн хүдрийн орд болох 169 га талбай бүхий 13527А, 15377А ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлж дэлхийн шилдэг техник, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, уулын баяжуулах үйлдвэрийг байгуулж, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг цогцлоон бүтээж байна.

“Алтайн Хүдэр” ХХК-ийн Таяннуурын төмрийн хүдрийн ордын байршил:
  • Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт оршдог
  • Улаанбаатар хотоос 1300 километр
  • Говь-Алтай аймгийн Алтай хотоос 300 километр
  • Монгол Улс-БНХАУ-ын хилийн гарцаас 168.34 километр
This text will be replaced
Бидний тухай
Таян нуурын төсөл
Нийгмийн хариуцлага
Хүний нөөц
Медиа
COPYRIGHT © 2010-2017 Алтайн хүдэр ХХК