Байгаль орчны бодлого, чиг үүрэг

2013 ОНЫ БАЙГАЛ ОРЧНЫГ ХАМГААЛАХ АЖЛЫН БОЛОН ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ

“Таяннуурын төмрийн хүдрийн орд ашиглах” төсөл хэрэгжих талбай нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт Улаанбаатар хотоос баруун тийш 1300 км, Говь-Алтай аймгийн төв Алтай хотоос баруун урагш 162 км, Цээл сумын төвөөс баруун тийш 18км зайд байрлах нийт 168.9 га 13527А /45 га/, 13577А /123.9 га/ тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн төв хэсэгт байрлана.

“Таяннуурын орд нь дэд бүтэц зам харилцаа харьцангуй сулавтар хөгжсөн, ундны болон үйлдвэрлэлийн усан хангамж муутай, цахилгаан эрчим хүчний төвийн шугам сүлжээнээс алслагдсан бүс нутагт оршино. Холбоо харилцааны хувьд уурхай нь “Мобиком”-ын сүлжээ, олон сувгийн сансарын антен, интернетийн сүлжээ, уурхай, баяжуулах үйлдвэр, засварын газар, гадаад тээврийн хэсэг гэх мэт үндсэн хэлтэс тус бүр богино долгионы сувагтай, радио станциар хангагдсан.
“”Алтайн Хүдэр” ХХК нь Говь Алтай аймгийн Цээл сумын нутагт Таяннуурын төмрийн хүдрийн ордод эрэл үнэлгээ, хайгуулын ажлыг явуулж, улмаар 2008 оны 3-р сард нарийвчилсан хайгуулын тайланг Үйлдвэр худалдааны Яамны дэргэдэх Эрдэс баялагийн Мэргэжлийн Зөвлөлөөр хэлэлцүүлэн В зэрэглэлийн 6.4 сая тонн, С зэрэглэлийн 10.0 сая тонн төмрийн хүдрийн нөөц, Р1 зэрэглэлийн 30.2 сая тонн баялгийг Улсын нөөцийн бүртгэлд бүртгүүлсэн.

“”Алтайн Хүдэр” ХХК нь Ашигт малтмалын тухай Монгол улсын хуулийн дагуу уг ордод ашиглалт явуулах 13527А, 15377А тоот лицензийг эзэмшиж байгаа бөгөөд ордын В зэрэглэлээр бүртгэгдсэн нөөц дээр байгуулах уурхайн “Техник-Эдийн Засгийн Үндэслэл”-ийг 2010 оны 9-р сард ШУТИС-УУИС-ийн “Уул Уурхайн Төсөл Судалгааны Төв”-д боловсруулсан ба 2013 оны 7 сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших MV-13527А, 15377А тоот тусгай зөвшөөрөлтэй Таяннуурын төмрийн хүдрийн ордын төв биетийг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг хүлээн авч УУЯ-ны Ашигт малтмалын газрын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс гаргасан 13-11-16 тоот дүгнэлт гаргасан байна.
2013 оны 3-р улирлын байдлаар Таяннуурын уурхайн хөрс хуулалт 3.205 мян.м3, хүдэр олборлолт 3.460 тн, 1.9 сая.тн баяжмал үйдвэрлэж, 1.8 сая.тн баяжмал экспортолсон.