Дэд бүтцийн хөгжил

ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ

Авто зам
Бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад онцгой чухал үүрэг бүхий, 168.34 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын эхний үе шатыг амжилттай дуусгалаа. Цаашлаад 100 тн-оос дээш даацтай автомашин зорчих хатуу хучилттай авто замыг дотоодын нөөц бололцоог ашиглан дуусгах, улмаар олон улсын чанартай авто зам болгохоор ажиллаж байна.

Бургастай боомт
Монгол Улсын хил “Шинэ Бургастай” боомтод төмрийн баяжмал болон нүүрс агуулах 11.000 метр квадрат бетон талбайг барьсан байна. Мөн баяжмал ба нүүрсээ салхинаас хамгаалах 18 метр өндөр хашаа, 100 хүний багтаамжтай 2400 метр квадрат доороо зоорийн давхартай ажилчдын байр, 24 цагийн ажиллагаатай халуун ус, дулаанаар хангах уурын зуухыг барихаар зэхэж байна

Онгоцны буудал
Таяннуурын уурхайгаас 15 км зайд хатуу хучилттай нисэх онгоцны буудал барихаар төлөвлөн ажиллаж байна. Онгоцны буудал барих ТЭЗҮ-г боловсруулан, ойрын жилд барьж, ашиглалтанд оруулна.

Цахилгаан станц
Говь-Алтай аймгийн Хүрэн голын нүүрсний ордыг түшиглэн уурхайн эрчим хүчний нийт хэрэгцээг хангах, цаашлаад тухайн бүс нутгийг эрчим хүчээр бүрэн хангах зорилт тавьж, 50 мегаваттын хүчин чадал бүхий цахилгаан станц барих судалгааны ажлыг эхлүүлээд байна.

Төмөр зам
Уурхайн хүчин чадал, баяжмалын экспортын хэмжээг ойрын таван жилд 3-4 дахин нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “Таяннуурын уурхай – Бургастай Боомт чиглэлийн 187 км төмөр зам барих” төслийн ТЭЗҮ -ийг мэргэжлийн байгууллагаар боловсруулууллаа.