Ирээдүйн Xөгжлийн Зорилтууд

ИРЭЭДҮЙН XӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД

Алтайн Хүдэрийн урт хугацааны зорилт бол үйлдвэрлэлийн чанар болоод экспортын хэмжээгээрээ Монголдоо тэргүүлэгч төмрийн хүдэр олборлогч, боловсруулагч компани болох явдал юм. Компани өөрийн зорилгоо доорхи стратегийн дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

  • Таян Нуурын уурхайн үйлдвэрлэлийн түвшинг нэмэгдүүлэх
  • Таян Нуурын уурхайн нутаг дэвсгэрт нэгдсэн дэд бүтцийг үргэлжлүүлэн барьж, зардал хэмнэлтийг нэмэгдүүлэх
  • Нэмэлт төмрийн хүдрийн нөөц баялагийг баталгаажуулах зорилгоор хайгуулын ажлуудын төслийг явуулах
  • Ирээдүйд урт хугацааны харилцагчдын бааз үүсгэх зорилгоор Хятад руу чиглэсэн маркетингийн ажиллагааг нэмэгдүүлэх
  • Үйлдвэрлэлийн аюулгүй байдал, Байгаль орчны хамгаалал, Үйл ажиллагааны онц байдалд анхаарлаа хандуулан үргэлжүүлэх

Манай компани Монгол – Хятадын хил хүрэх тээврийн зам барьсаны дараа, илүү өндөр тээврийн боломжийг олгох зорилгоор дээрх замыг хатуу хучилттай болгон шинэчлэхээр Техник, Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ) хийн, Таян Нуурын уурхай болоод Монгол – Хятадын хилийг холбох төмөр зам барих боломжийг судалж байна.
Манай компани цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт олборлох тоног төхөөрөмж, баяжуулах шугам, тээврийн машинууд авахаар төлөвлөж байна.

Хамтын ажиллагаа
Компани Монгол улсын засгийн газартай сайн харилцааг баримталдаг. Манай компани Монгол улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд засгийн газрыг дэмжин, идэвхитэйгээр оролцсоор ирсэн билээ. Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр, компани 2010 оны 06 сард шинэ Бургастайн гаалийн газрыг нүүлгэн шилжүүлж барьсан бөгөөд цаашид шинэчлэн сайжруулахаар төлөвлөж байна.

Алтайн Хүдэр ХХК нь татварын гүйцэтгэлээр дамжуулан Говь-Алтай аймгийн 2010 оны төсвийн 93.4%-ийг бүрдүүлэхээр засгийн газартай гэрээнд гарын үсэг зурсан. Тус аймагт компаниас оруулж буй эдийн засгийн томоохон хандив нь төрийн албан хаагчид болон зохицуулагчидтай харилцах ажлын харьцааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА БАЙГАЛЬ ОРЧНЫ (ЭМАББО) бодлого
“Алтайн Хүдэр” ХХК нь нийгмийн хариуцлагтай Монголын уул уурхайн компани ба Таян-Нуурын Уурхайгаас төмрийн хүдэр боловсруулж, улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийж байна. Бидний бизнессийн итгэл үнэмшил ба философын салшгүй хэсэг болсон бидний хариуцлага бол манай болон манайд гэрээгээр ажиллаж байгаа хүмүүст аюулгүй ажлын байр, үйлдвэрлэлийн гаралтай аюулгүй орчинг бүрдүүлж, осол, гэмтэл ба өвчлөл зэргээс урьдчилан хамгаалах юм. Бидний үйл ажиллагаа зэргэлдээх нийгэм болон тэнд амьдрагсдад эрсдэл үзүүлэхгүй байхыг баталгаажуулж яг ийм байдлаар бид байгаль орчны хариуцлагаа ухамсарлаж, байж болохуйц хамгийн бага нөлөө болон мөрийг үлдээх хариуцлагатай.

Эрүүл, аюулгүй ба байгаль орчинд нөхөрсөг байдлаар уул уурхайн үйл ажиллагаагаа явуулахын тулд, бид дараах зүйлүүдэд тэмүүлсэн байна:

Эрүүл мэнд, аюулгүй байдал болон байгаль орчны үзүүлэлтэндээ өндөр зорилго тавих

Улсын стандартууд, дүрмүүд, хуулийн актууд болон хуулийн бүх холбогдолтой шаардлагуудыг хангаж, үйл ажиллагаа явуулах.

Үйл ажиллагааныхаа үзүүлэлтийг тогтмол сайжруулахын төлөө зүтгэх Ингэхдээ хамгийн сүүлийн үеийн боломжит практик ба технологийг нэвтрүүлж, эрүүл мэнд болон аюулгүй ажиллагааны аюулыг ажилчдад хамгийн бага болгох ба байгаль орчинд нөлөөлөх нөлөөг багасгах.

Тогтмол сургалт зохион байгуулж, ажилчдаа хамруулахаас гадна гэрээт ажилчдыг оруулснаар тэд бүүгд зөв мэдлэг, зөв хэрэгсэлтэй болж, хэрхэн аюулгүй ажлаа хийх тухай ойлгохын зэрэгцээ байгаль орчноо хамгаалах болно.

Ажилчид, удирдлага ба гэрээт ажилчид энэ журмыг мэддэг байж, эрүүл мэнд, аюулгүй байдал ба байгаль орчны шаардлагыг хангасанг баталгаажуулж, хариуцлага нь ажил нэг бүр дээр байж, бүх түвшний удирдлага дээр оршиж, үзүүлэлтийг үнэлэх үнэлэмж болно.

Энэхүү журмыг тогтмол хянаж, шинэчлэн бидний эрүүл мэнд, аюулгүй байдал ба байгаль орчны практик оновчтой түвшинд хүрэх шаардлагатай үед сайжруулалт хийж, улмаар бид зорилгодоо хүрнэ.