Зах, зээлийн тойм

ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ

Хятад бол дэлхийн хамгийн том ган хэрэглэгч. Хятад дахь гангийн эрэлт хэрэгцээг нь хурдацтай хөгжиж буй хотжилт, томоохон хэмжээний дэд бүтцийн төслүүд жолоодож байдаг. Энэ нь Хятадын өсөлтийн явцын тусгал ба өдөр болгон нэмэгдсээр байгаа нь тус улсын өсөн нэмэгдэж буй үйлдвэржилт, зогсолтгүй үргэлжилж буй эдийн засгийн өсөлт, тэлэлтийн илрэл болж байна. 1998-2009 оны хооронд Хятадын бэлэн ган бүтээгдэхүүний хэрэглээний жил тутмын хэмжээ 16.1% буюу ойролцоогоор жилд 111 сая тонн байснаас 50.5% буюу жилд 566 сая тонн болтлоо нэмэгджээ. Дунд болон урт хугацаанд Хятад зэрэг хөгжиж буй орнууд дэлхийн гангийн эрэлтийг үргэлжлүүлэн тодорхойлох хандлагатай байна.

Өнгөрсөн арваад жилийн хугацаанд дэлхийн гангийн хэрэглээ ихээхэн өссөөр иржээ. Дэлхийн Гангийн Нийгэмлэгээс (WSA) гаргасан мэдээллээр, ОУ-ын бэлэн ган бүтээгдэхүүний эрэлт 1998-2009 оны хооронд 692 сая тонноос 1,121 сая тонн хүртэл нэмэгдсэн жилийн өсөлтийн тоо баримт гарчээ. Хэд хэдэн улс хямралаас өндийж, үйлдвэрлэлийн салбарт сэргэлтийн дохио гарснаас үүдэн, Дэлхийн Гангийн Нийгэмлэгээс (World Steel Association) гангийн өсөлт илт нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаа бөгөөд (Үйлдвэрлэлийн хэмжээнээс экспортын хэмжээг хасан импортын хэмжээг нэмж гаргасан) 2010 онд 7.6% буюу жилд 1,206 сая тонн болох нь ойролцоогоор 2008 оны түвшинд хүрэх ажээ.

Дэлхийн төмрийн хүдрийн салбарын таатай хандлага. Төмрийн хүдэр бол ган үйлдвэрлэх процессын хамгийн чухал түүхий эд юм. Олон улсад гангийн эрэлт хэрэгцээ үргэлжлэн нэмэгдсээр байгаатай холбогдуулан, төмрийн хүдрийн салбарын гүйцэтгэл 2010-2015 оны хооронд сайжрах төлөвтэй байгаа бөгөөд IBISWorld Inc-оос гаргасан тайлангаар үйлдвэрлэлийн хэмжээ болон үнийн хувьд ч 5.5 %-иар өсөх тооцоо гарчээ.

Монгол улс 1990 -ээд оны эхээр зах зээлийн эдийн засагт аажмаар шилжсэн бөгөөд Монгол руу чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт ч байнга нэмэгдсээр байна. Монгол улсын хууль тогтоомж ерөнхийдөө газар эзэмшил, газрын тос олборлолт, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал зэрэг тодорхой хэдэн салбаруудаас бусад салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг ялгаварлан гадуурхдаггүй. Тус орон 1990 оноос хойш 3.8 гаруй тэрбум ам доллартай тэнцэх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татжээ . Хайгуул, уул уурхайн салбар ГШХО-ыг хүлээн авагч хамгийн том салбар бөгөөд 1990 оноос хойш татсан 3.8 гаруй тэрбум доллартай тэнцэх ГШХО-ын 60%-ийг эзэлж байна. 2009 онд 643 сая ам долларын ГШХО (2009 оны нийт ГШХО-ын 80% ) Монголын уул уурхай, газрын тосны салбарт орсон нь 2008 оны төвшинтэй харьцуулахад 33%-иар өсчээ. Уул уурхайн бусад төслүүдийг түргэвчлүүлэх зорилгоор Монгол улсын ЗГ-аас авсан алхмууд болон Оюу Толгойн төсөл амжилттай болсноор, гадаадын хөрөнгө оруулагчид Монголд уул уурхайн хөрөнгө бүхий компаниудыг чиглэсэн хөрөнгө оруулалтанд илүүтэйгээр анхаарч байна.