Төрийн оролцоо

ТӨРИЙН ОРОЛЦОО

Компани Монгол улсын засгийн газартай сайн харилцааг баримталдаг. Манай компани Монгол улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд засгийн газрыг дэмжин, идэвхитэйгээр оролцсоор ирсэн билээ. Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр, компани 2010 оны 06 сард шинэ Бургастайн гаалийн газрыг нүүлгэн шилжүүлж барьсан бөгөөд цаашид шинэчлэн сайжруулахаар төлөвлөж байна.

Алтайн Хүдэр ХХК нь татварын гүйцэтгэлээр дамжуулан Говь-Алтай аймгийн 2010 оны төсвийн 93.4%-ийг бүрдүүлэхээр засгийн газартай гэрээнд гарын үсэг зурсан. Тус аймагт компаниас оруулж буй эдийн засгийн томоохон хандив нь төрийн албан хаагчид болон зохицуулагчидтай харилцах ажлын харьцааг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.